О.Энхзаяа:ХӨСҮТ-д 11 хүн хэвтэн эмчлүүлж байна

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа“Өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын 300 батлагдсан тохиолдол байна. Үүнээс 289 иргэн бүрэн эдгэрч, 11 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Өнгөрсөн гуравдугаар сарын 24-өөс энэ сарын 26-ны өдрийн хооронд гэрийн тусгаарлалт, ажиглалтад 10703 иргэн байгаа бол 1342 иргэн өрхийн Эрүүл мэндийн төвийн хяналтад байна.

Хичээл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдүүдээ тавих хяналтаа сайжруулах, хүүхэд, багачууд, сурагчдад амны хаалтыг тогтмол зүүлгэх, гар ариутгагчийг өгч явуулах, Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй зөвлөмжийг сахихыг сануулж байна.”гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …