Цар тахал намжмагц Монгол Улс, БНАСАУ хоорондын айлчлал, арга хэмжээг хэрэгжүүлнэ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа. Элчин сайд О Сын Хо  ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярт үүрэгт ажилдаа орсонтой нь  холбогдуулан баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

Монгол Улс, БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, хоёр улсын ГХЯ хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийн төлөө Элчин сайд О Сын Хо-той нягт хамтран ажиллахаа Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр илэрхийллээ.

Элчин сайд О Сын Хо хоёр улсын үе үеийн удирдагчдын үндэс суурийг нь тавьсан олон жилийн түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хоёр орны ард түмний эрх ашигт нийцүүлэн өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт тавьж ажиллахаа мэдэгдэв.    

Талууд “COVID-19” цар тахлын нөхцөл байдал намжмагц төлөвлөсөн айлчлал, арга хэмжээг хэрэгжүүлэхээр ярилцлаа.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …