Энэ амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор хязгаарлана

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор нийслэлийн автозамын ачаалал ихэссэн. Иймд амралтын өдрүүдэд автомашины улсын сүүлийн орноор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.

 Ингэснээр улсын дугаар нь тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн бол наймдугаар сарын 29-ний Бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно. Харин наймдугаар сарын 30-ны Ням гарагт сондгой тоогоор төгссөн буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцох юм.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …