Бүгд Найрамдах Энэтхэг улсад суралцдаг ламхай хүүхдүүд “Ковид-19” цар тахлаас болж нутагтаа ирж чадахгүй хөл хорионд ороод байсан. Эдгээр хүүхдүүдийн эхний ээлж болох 172 хүүхдийг Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 06 дугаар сард авчирсан бол энэ сарын 6-ны өдөр 2-р ээлжийн 50 ламхай хүүхдүүд эх орондоо ирсэн.
Ламхай хүүхдүүд Монголын Үндэсний Их сургуулийн тусгаарлах байранд 21 хоногийн хугацаанд тусгаарлагдаж өнөөдөр гэртээ харилаа.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тусгаарлалтад байх хугацаанд хүүхдүүдэд хэрэгтэй ариун цэврийн хэрэгслүүдээр хангаж, хүүхдүүд болон тэдний эцэг эхтэй нь уулзан, мэдээлэл зөвлөгөө өгч ажиллалаа.Мөн тусгаарлах байрны төлбөр төлөх боломжгүй таван хүүхдэд дэмжлэг үзүүлж, төлбөрийг ГБХЗХГ-аас гаргахаар болсон.