Сэлэнгэ аймагт төрийн албан хаагчдад зориулсан орон сууц ашиглалтад орлоо

БХБ-ын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсэг /2020.08.29/ өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хэрэгжсэн төрийн албан хаагчдын “120 айлын орон сууцны төсөл”-ийн явц, хэрэгжилтийн байдал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллага болон аймгийн ГХБХБГ-ын үйл ажиллагаатай танилцаж, санал зөвлөмж өгч ажилаллаа.  БХБ-ын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсэг /2020.08.29/ өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хэрэгжсэн төрийн албан хаагчдын “120 айлын орон сууцны төсөл”-ийн явц, хэрэгжилтийн байдал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллага болон аймгийн ГХБХБГ-ын үйл ажиллагаатай танилцаж, санал зөвлөмж өгч ажилаллаа.  

Мөн тус аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа болон удирдлагуудын зүгээс гаргасан  Сүхбаатар хотын үерийн далан шинэчлэх, Усны эх үүсвэр худгийн тоог 3-аар нэмэгдүүлэх, аймгийн Цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлийн ажлуудын хөрөнгийг шийдвэрлэх хүсэлт болон бусад асуудлаар мэдээлэл солилцлоо

 Төрийн албан хаагчдад зориулсан “120 айлын орон сууцны төсөл”   2019 оны 4 дүгээр сараас байрны захиалгаа авч эхэлсэн  бөгөөд амжилттай хэрэгжиж, /2020.07.27/-нд нээлтээ хийж нийт 3 блок барилгын 2 блок нь бүрэн ашиглалтад орж, эхний 80 айл байрныхаа түлхүүрийг хүлээн авч орон сууцандаа, ая тухтай амьдрах боломж нөхцөл бүрджээ.

Орон нутагт чадварлаг төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллахад тулгамдсан орон сууцны асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн Засаг дарга Ш.Оргил, “Сэлэнгэ орон сууц” ОНААТҮГ уг төслийг санаачилан “Таванхан-Уул” ХХК барилгын ажлыг гүйцэтгэжээ.

Нийт төслийн хэмжээнд 120 айлын орон сууцнаас нэг өрөө 30 ширхэг, хоёр өрөө 60 ширхэг, гурван өрөө 30 ширхэг, 45 авто машины гражтайгаар шийдэгдсэн байна.

Санал болгох мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан  дөрөвдүгээр сарын 25-нд “Чингис хаан олон улсын нисэх …