Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм дулаан байна

Малч­ид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөөдөр  зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 09 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 ц­аг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй.  Зүүн аймгуудын  ихэнх нутаг,  говийн аймгуудын нутгийн зарим , төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр  бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар  баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндий, Дорнод-Дарьгангын талаар 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …