НОБГ: Шалган нэвтрүүлэх товчоодод үүрэг гүйцэтгэж байна

НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газар, Хүрээлэн буй орчны цагдаа, Замын цагдаагийн хэлтэс, нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүрэг дэх Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрч байгаа автомашинуудад хяналт тавин ажиллаж байна.

 Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өлзийт”, “Таван толгойн уулзвар”-ын шалган нэвтрүүлэх товчоодод тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт, үзлэг тандалтыг 24 цагаар гүйцэтгэж байгаа юм.

Шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байгаа алба хаагчдын  өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …