Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 25 дугаар зарлиг, мөн 2018 оны 46 дугаар зарлиг, 2015 онд батлагдсан “Монгол хэлний тухай хууль”, Засгийн газрын 2019 оны 69 дүгээр тогтоол, 2020 оны 96 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн ажиллах зорилгоор Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Дээрх Хамтын ажиллагааны санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл дарга С.Дулам, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Дэд захирал Г.Гэрэл нар гарын үсэг зурсан бөгөөд хоёр талаас Монголын үндэсний олон нийтийн телевизийн Ерөнхий продюсер Д.Ганчимэг, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл тэргүүтэй төлөөлөл байлцав.
Уг санамж бичгийн хүрээнд хоёр тал хамтран Монгол хэлний аялгуу, угсаатны бүлгийн хэв шинжийг харуулсан танин мэдэхүйн нэвтрүүлэх бүтээх, бичгийн чулуун дурсгалыг танин мэдүүлэх, сурталчлах, хадгалан хамгаалахад анхаарч ажиллах, аман зохиолын асар их баялаг, өв сангаас хүүхэд залуучуудад зориулсан нэвтрүүлэг, контент бэлтгэн хүргэх, монгол бичгийн хэрэглээг дотоод, гадаадад сурталчлан таниулах, монгол бичгийн бийрийн уран бичлэгийн үндэсний хэмжээний цэнгээнт шоу нэвтрүүлэг бүтээх зэрэг олон ажил хийх юм.