Eguur.mn сайт гадны хөрөнгө оруулагчдыг санхүүгийн нарийн схем үүсгэж, төрийн байгууллага, улстөрчидтэй хамтран хулхидах замаар их хэмжээний мөнгөн хохирол учруулдаг дотоодын ААН-үүдийн буруутай үйлдлүүдийг баримтаар дэлгэж буй. Энэ хүрээнд бид өмнө нь, “БАРИМТ: Ж.Мөнхбатын ХҮРГЭН АХ Д.Буянтогтохын хөрөнгө оруулагчдыг 70 сая ам.доллараар хохироосон түүх” нэртэй контент бэлтгэж нийтэлсэн.
Уг контентод ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат 162 тэрбумын концесс өгч байсан Д.Буянтогтох захиралтай “Засагчандмань Майнз” компани Хонконгод бүртгэлтэй GRF хөрөнгө оруулалтын сангаас 19 сая.долларын зээлийг хөрвөх гэрээгээр авч, бусдад 70 сая ам.долларын өр үүсгэсэн хойноо оргон зугтсан талаарх мэдээлэл, улс төрийн нөлөөлөл, зээлийн схем зэргийг баримтаар дэлгэсэн юм.
Харин энэ удаа УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаярын БНХАУ-ын “Евроази интернэшнл инвестмент групп” -ээс залилан мэхлэх замаар 32.7 тэрбум төгрөг авсан баримтыг хүргэж байна. Хамгийн сонирхолтой нь, Кёкүшюзан Д.Батбаяр нар нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Батболд, Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, Монголбанкны Ерөнхийлөгч асан Л.Пүрэвдорж нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн албан бичиг, батламжууд үйлдэж, урд хөршийн компанид Монголын газрын зургийн нэгээхэн хэсгийг илгээн “Засаглан захир, казино, банк байгуул, 80 жил үнэгүй ашигла, өвлүүл” хэмээсэн байдаг нь ихээхэн анхаарал татдаг билээ.
ХЭРЭГ: КЁКҮШЮЗАН Д.БАТБАЯР НАР ТАВАН ЖИЛИЙН ТУРШ ЗАЛИЛАНГАА ҮРГЭЛЖЛҮҮЛЖ, 32.7 ТЭРБУМЫГ ХАЛААСАЛЖЭЭ ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ ӨГҮҮЛЭХЭД
Кёкүшюзан Д.Батбаяр Засгийн газар, Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Зам-Үүдэд чөлөөт бүс байгуулах 50 мянган га талбайг БНХАУ-ын “Евроази интернэшнл инвестмент групп”-д 80 жилийн хугацаатай ҮНЭГҮЙ ашиглуулахаар “ХУУРАМЧ” гэрээ байгуулсан байдаг. Нэг ёсондоо Монголын Засгийн газраас Замын-Үүдэд барих чөлөөт бүсийн бүх ажлаа эл байгууллагад даатгасан гэх утгыг компанийн эздэд ойлгуулсан гэсэн үг.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу