Сиатл -Улаанбаатар чиглэлийн онгоцоор 254 иргэн эх орондоо ирлээ

Сиатл -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өнөөдөр 14:58  цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. 

 Тус онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирж байна. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-40, өндөр настан-54, жирэмсэн-6, эрүүл мэндийн шалтгаантай-74, бусад шалтгаантай-80 иргэн байгаа юм.

 Иргэдийг “Ивээлэн”, “Энхсаран” сувилал, “Тулгат” амралтын газар, “White house” буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …