БНХАУ манай улсад 100 мянган ширхэг амны хаалт хандивлалаа

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавируст халдварын тархалттай тэмцэхэд үзүүлэх 3-р ээлжийн тусламжийг  хүлээлгэн өгөв.

Энэ удаагийн тусламжаар 100,000 ширхэг нарийн шүүлтүүртэй N95 амны хаалтыг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө.

Өмнө нь коронавируст халдвартай тэмцэхэд БНХАУ-аас манай улсын Засгийн газарт лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, амны хаалт зэрэг тусламжийг мөн хүлээлгэн өгсөн билээ.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …