“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд өнгөрсөн долоо хоногт шилжүүлж эхэлсэн билээ.
“Эрдэнэс-Тавантолгой” компани 1072 хувьцааны нэгж хувьцааны мөнгийг 90 төгрөг байхаар тооцсон бөгөөд татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болно гэдгийг мэдээлж байв. 1072 хувьцаатай иргэн ногдол ашиг болох 86832 төгрөг авах юм.
Хэрэв та хувьцааны дансгүй бол Ebarimt системд бүртгэлтэй дансны дугаараа холбож, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгаа авах боломжтойг сануулъя.
Харин таны дансанд ногдол ашгийн мөнгө ороогүй байгаа бол дараах алхмуудыг хийх боломжтой.
1. 158989 тусгай дугаар руу регистрийн дугаараа/РД-ийн эхний хоёр үсгийг латинаар бичнэ/ илгээхэд танд байгаа хувьцааны хэмжээ болон үнэт цаасны данс нээлгэсэн компанийн нэр, холбогдох утасны дугаар ирнэ. Энэ дагуу тухайн үнэт цаасны компани руу холбогдоод лавлаж болно.
2. Ebarimt.mn системд бүртгэлтэй арилжааны банкны дансаа холбож, ногдол ашгаа авч болно.