Эмч, багш нар цалингаа нэмүүлэхээр жагсацгаана

IMG_0178Төгрөгийн ханш 30 хувиар буурч, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн тиймээс цалинг 30 хувь нэмэх шаардлагатай байгаа тухай МҮЭХ-оос мэдэгдсэн билээ.

Тэгвэл өнөөдөр эл асуудатай холбогдуулан эмч, багш нарын цалинг яаралтай нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа тухай тус салбарынхан хэвлэлийн хурал хийлээ.

Эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллагсадын дийлэнхи нь эмэгтэй хүмүүс байдаг бөгөөд тэдний ихэнхи нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг аж. Тиймээс гэр тэжээх бүх үүрэг хариуцлагыг үүрч буй ажилчид амьдралын хэрэгцээнийх нь хаана нь ч хүрэхгүй цалингаар өрнөөс өрний хооронд амьдарч байдаг. Улмаар байнгын сэтгэл санаа тайван бус, тарчиг амьдарч байгаа тул цаашид ажилаа хийх сонирхолгүй болж байгааг хэвлэлийн хуралд ирсэн төлөөлөгчид хэллээ.

Мөн тэд ийм хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа эмч, сувилагч багш нар эргээд яаж хүмүүст чанартай боловсрол, үйлчилгээ үзүүлж чадах юм бэ? Ар гэр, амьдрах нөхцөл цалин нь сайн байж л чанартай үйлчилгээг сэтгэл амар хүргэж чадна шүү дээ гэдгийг онцлож байв.

Сонирхуулахад, дундаж цалингийн хэмжээ 592 мянган төгрөг байдаг бол эмч,багш нар олон жил ажилласан ч цалингийн дундаж хэмжээндээ хүрч чадахгүй сардаа 300-500 мянган төгрөгийн цалин авдаг аж. Тодруулбал, эмнэлгийн салбарт албан тушаалаасаа хамааран 300-500 мянган төгрөгийн цалин авдаг байна. Харин боловсролын салбарынханы цалин цалин 300-450 мянган төгрөгийн хооронд байдаг гэнэ.

Эмч, багш нар Засгийн газарт өөрсдийн дуу хоолойг илүү бодитоор хүргэж цалинг яаралтай нэмэх шаардлагатай байгааг мэдрүүлэхийн тулд ирэх баасан гариг буюу 11-р сарын 8-ны өдөр төв талбайд жагсаал зохион байгуулах гэж байгаа юм байна.

index

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …