Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 261 иргэн эх орондоо ирлээ

Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-298 дугаартай тусгай үүргийн онгоц өчигдөр 22:14 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор АНУ, Австрали, Филиппин, Хонконг, Макаогоос 261 иргэн эх орондоо ирэх бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай-46, өндөр настан-37, бага насны хүүхэдтэй гэр бүл-52, жирэмсэн-3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 123 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Корпорайт зочид буудал, Эрхэс, Наранбулаг амралтын газруудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …