Ebarimt-аар хүсэлтээ илгээсэн иргэдийн ногдол ашиг дансанд нь орж эхэллээ

Ebarimt-аар хүсэлтээ илгээсэн иргэдийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг иргэдийн дансанд орж эхэллээ .

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд орж эхэлсэн. Үнэт цаасны компанид арилжааны банкны дансаа бүртгүүлсэн иргэд хамгийн түрүүнд ногдол ашгаа хүлээн аваад байгаа юм.
Харин “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг аваагүй иргэд хүсэлтээ ebarimt сайт болон аппликейшн ашиглан баталжуулалтаа хийх юм. Ингэснээр ногдол ашгийг иргэн таны баталгаажсан данс буюу ebarimt-д бүртгэлтэй дансанд ажлын 3 хоногт багтаан шилжинэ.

Иргэн та ebarimt системд бүртгүүлэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгаа аваарай.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …