Монгол Улсын Шадар сайд Ховд аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан Улсын онцгой комиссын ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр баруун бүсийн аймгуудын удирдлагуудтай өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлд уулзалт хийж, зарим үүрэг даалгавар өглөө.

  Баруун аймгуудын нутгаар 9 дүгээр сарын 01-ний байдлаар Говь-Алтай аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий , Ховд аймгийн өмнөд хэсгээр зуншлага муу, бусад нутгаар хэвийн байна. Харин Говь-Алтай аймаг, Баян-Өлгий, Ховд аймгийн урд талын зарим сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг орон нутгийн удирдлагууд танилцуулсан юм.

 Иймд өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангаж, салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулах, Онцгой байдлын анги, салбар, бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Шадар сайд Я.Содбаатар  үүрэг болголоо гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …