Хан-Уул дүүргийн зарим хэсэгт цахилгааны хязгаарлалт хийнэ

22393Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Зүүнсалаа, Баруунсалаа, Монлаа, Баянзүрх дүүргийн Монель, Амгалан, Чингэлтэй дүүргийн Тасган, Зүрх-Уул, Хан-Уул дүүргийн Нисэхийн зарим хэсэг, Сүхбаатар дүүргийн Бэлх, Сэлх, 7 буудал, Хайлааст, Согоот, Хангайн гудамж орчмын 36 мянга гаруй айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах, хэт ачаалагдсан зарим дэд станцуудын хэвийн ажиллагааг хангах зорилгоор өнгөрсөн хавраас эхлэн хийгдэж буй 5 тэрбум төгрөгийн өртөгтэй UB-56 төслийн ажил 85 хувьтай явагдаж байгаа ажээ.

Эл ажлын хүрээнд өнгөрсөн өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо Зээлийн 4, 63-68, Мандалын 1, 2, 13, Зүүнбаян-Уулын 5, 6 дугаар гудамж, Хөтөл, 7-р хороо Баянхошууны хэрэглэгчдийг цахилгаанаар түр хязгаарлан хийсэн 6 кВ-ын Овоот цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэлтийн ажил өнөөдрөөс дуусч байгаа тул маргашанаас буюу энэ сарын долооны өдрөөс эхлэн эдгээр цэгүүдийг цахилгаан эрчим хүчээр хэвийн хангаж эхлэх юм байна.

Мөн маргаашнаас Хан-Уул дүүргийн 8, 9, 16-р хороо Буянт-Ухаагийн 1-14, Дэнжийн 7, 9, 10, 11, Бурхантын 2-8 дугаар гудамж болон Эко хотхон барилгыг, 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо Хонхорын 1-7 дугаар гудамж, 31-р хороо Цаг уурын станц орчмын хэрэглэгчдийг цахилгаанаар тэжээдэг 10 кВ-ын Буянт-Ухаа, Хөтөл агаарын шугамуудад шинэчлэлтийн ажил хийгдэх тул 10 – 18 цагийн хооронд цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлалт хийхээр болжээ.

Сонирхуулахад, өвлийн ид ачааллаас урьтаж 35 кВ-ын Дашчойнхор, Баянхошуу дэд станцуудын чадлыг нэмэгдүүлж, 10/0.4 кВ-ын 39 дэд станц шинээр барих ба 6-10 кВ-ын цахилгаан дамжуулах 15 агаарын шугамыг өргөтгөхөөр ажиллаж байгаа аж.

index

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …