“Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдаа энэ сарын 21-нийг дуустал үргэлжилнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын хүнсчдийн холбоо хамтран “Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдааг “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриатайгаар 15 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдааг нээж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь үг хэллээ. Тэрбээр “Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, аюулгүй байдлыг хангахад Засгийн газар анхаарч байна. Тиймээс Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах, хэрэгцээт хүнсээ дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортыг орлох, экспортыг дэмжих зорилтыг дэвшүүлж, энэ зорилтын хүрээнд олон арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэсэн юм.

Энэхүү арга хэмжээнд нийслэл, орон нутгаас 70 гаруй хүнсний үйлдвэрлэгчид, 200 гаруй ногоочид, жимс, жимсгэнэ тариалагчид оролцож байна. Үзэсгэлэн худалдаа 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал“Мишээл экспо” төвд үргэлжилнэ.


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …