Алтай Таван Богдод гацсан иргэдийг эсэн мэнд буулгажээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн нутагт орших Алтай Таван богд уулын “Ерөнхийлөгчийн-Овоо” гэдэг газарт аялж явсан 15 хүн цасанд боогдон гацсан талаар энэ сарын 24-ний өдөр мэдээлсэн.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өчигдөр 10:20 цагт  тухайн газарт очиж, иргэдийг уулнаас эсэн мэнд буулгажээ.

Улмаар мөн өдрийн 13:47 цагт тус сумын байгаль хамгаалагчийн гэрт авчирч хүлээлгэн өгсөн байна.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …