АНУ-д амьдарч буй монголчууд “ХҮН БАЙ” хөдөлгөөнд нэгдлээ

Энэ сарын 21-ны өдөр есөн настай охин хойд эцэгтээ зодуулсны улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Сүүлийн гурван жилийн байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн улмаас 5043 хүүхэд өртөж хохирсон тоон судалгаа гарсан байна. Үүнээс нийт гэмт хэргийн 70 хувь нь Улаанбаатар хотод, 29,9 хувь орон нутагт гарчээ.

Гэтэл бид өнөөдөр хүүхдийн хүчирхийллийн эсрэг сошиалд нэг нэгнийг буруутгаж харааж, тухайн сэдвийг хэдхэн өдөр сэвхээс өөр юу ч хийж чаддаггүй.

Иймээс энэ сарын 22-ны өдөр “Лантуун дохио” ТББ-ын залуус хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэхдээ ганцхан удаа сошиалаар шуугиж, сенсаацлах бус харин бодитоор тэмцэж, хүүхдийн төлөө “Хүчирхийллийг тэвчдэггүй хүн бай” хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнийг эхлүүлсэн билээ.

Тэгвэл энэхүү хөдөлгөөнд Америкийн Вашингтон хот дахь Лантуун дохио USA салбар нэгджээ.

Лантуун дохио USA дахь салбарын залуусын уриалга

-Тууштай урт хугацаанд үр дүнг гартал дэлхий даяар суух Монголчууддаа НЭГДЭХИЙГ уриалж байна! Монгол оронд маань эрс ихсэж буй хүчирхийллийн бусармаг асуудалд анхаарал хандуулан олуулаа нэгдэж байгаа нь урам өгч байна. Аяныг зохион байгуулахдаа эерэг, гэгээлэг талуудыг давхар тусгаж үзэн ядахаас илүүтэй өөрсдөө үлгэрлэх нь чухал гэдгийг уриалж, хүн нэг бүр зөв хандлага зөв үйлийг өдөр тутмын хэвшил болгож чадваас илүү нөлөөлөх үр дүнгээ өгөх боломжтой.

ХҮН БАЙ

Хүчирхийллийг тэвчдэггүй хүн бай!

Хүүхдийг хамгаалдаг хүн бай!

Хүнийг хайрладаг хүн бай!

Нийгэмдээ ээлтэй зөв дууриалалтай хүн бай! #ХҮН БАЙ

Бид Хүчирхийлэл Харгислалд Дөжрөх Ёсгүй!!!

Хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөх нь өөрөө хүчирхийлэгч гэдгийг ойлгоцгооё!!!

ХҮН БАЙ Лантуун дохио USA Вашингтон хот

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …