“Эх дэлхийдээ хүчилтөрөгч бэлэглэе” уриан дор “Ой модоо хайрлая” өдөрлөг зохион байгуулагдлаа

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн төсөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, хамтран дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс Байгаль орчны тогтвортой менежментийг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах  нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ оны 09 дугаар сарын 03-ны өдрөөс улсын хэмжээнд “Цэнхэр алт”, “Ой мод” хамгааллын хэсэгчилсэн арга хэмжээг улс орон даяар зохион байгуулан ажиллаж байна.

Дээрх арга хэмжээний хүрээнд ойн нөөцийн хомсдол, усны бохирдлын эх үүсвэр түүний учир шалтгааныг арилгах, бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх зорилтод үйл ажиллагааг эхлүүлсэн юм.

Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр /2020.09.25/ “Эх дэлхийдээ хүчилтөрөгч бэлэглэе” уриан доор Хууль зүй дотоод хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цагдаагийн Ерөнхий газар хамтран мод тарих ажлыг зохион байгууллаа.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …