Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, баялаг бүтээгчдийн төлөөлөлд өнөөдөр /2020.09.26/ төрийн дээд одон, медаль гардууллаа.
- Үндэсний үйлдвэрлэлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, чөлөөт зах зээлийг дэмжих, Монгол Улсын эдийн засаг, уул уурхай, хүнс, худалдаа, аж үйлдвэр, агаарын тээврийн салбарыг шинэ түвшинд гаргах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ашиглалтын инженер Дүүгийн Адъяа,
- “Витафит милк” ХХК-ийн захирал Содномын Болорсайхан,
- “Ханбогд кашмер” ХХК-ийн ерөнхий захирал Чойдонгийн Ганцэцэг,
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Баттулгын Ганхуяг,
- “ОБ Пластик” ХХК-ийн ерөнхий захирал Жамцын Отгонбаяр,
- “Жүр үр” ХХК-ийн дэд захирал Баасангийн Мөнхзул нарыг Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагналаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьд ТТ-Зүүнбаян, ТТ-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, утаагүй болгосон шахмал түлш, Тавантолгой цахилгаан станц, 1072 хувьцааг амилуулж, иргэн бүрт ногдол ашиг өгсөн, компанийн хөгжлийн том төслүүдээ эхлүүлсэн, дотоодын ААН-үүдээс анх удаа 1 тэрбум долларын борлуулалтын орлоготой, 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж чадсан гээд олон сайхан амжилтыг хамт олноороо бүтээсэн юм.