Өмнөд Калифорнийн Санта Каталина арлаас өнгөрсөн 10-р сарын 13-ны өдөр 5,49 метр урттай далайн гүний аварга том могой загас олджээ.
Аварга том загасыг хамгийн анх Жасмин Сантана хэмээх эмэгтэй олж харсан бөгөөд улмаар хүмүүст мэдэгдэн 25 хүн нийлж загасыг далайгаас гаргаж авсан байна. Гэхдээ загасыг анх олох үед аль хэдий нь үхчихсэн хөвж, живж байсан ажээ.
Тэгтэл яг энэ явдлаас тав хоногийн дараа буюу 10-р сарын 18-нд Сан Диаго арлаас 3,96 метрийн урттай далайн гүний аварга загасыг үхсэн байхад нь олсон байна.
Судлаачид ганцхан долоо хоногийн дотор ийнхүү далайн гүний 2 ч үхсэн аварга засаг олдсон нь хачирхалта хэрэг болохыг онцлож байгаа бөгөөд юуны учир загас үхэж байгаа шалтгааныг олохоор ажиллаж байгаа гэнэ. Магадгүй дайлан гүн дэх газар хөдлөлтөөс болсон байх талтай гэнэ. Мөн загаснуудыг олохоос хэд хоногийн өмнө их хэмжээний бороо орж байсантай ч холбоотой байх талтай ажээ.
Юутай ч маш хово үзэгддэг, эрдэмтэд далайн гүн дэх хэдэн метрт амьдардгийг нь ч одоо хүртэл мэдээгүй байгаа тус загас нэлээд олноороо амьдардаг бололтой.
Сонирхуулахад, хамгийн анх 1777 онд Недарландаас 17,07 метр урт далайн гүний аварга могой загас олдож байсан юм байна.