Монгол улс Олон Улсын Математикийн олимпиадаас 4 дэх алтан медалиа авлаа

Олон Улсын Математикийн 61 дэх удаагийн Олимпиад есдүгээр сарын 21-нээс 22-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулагджээ.

Энэ удаагийн олимпиадаас Шинэ Монгол сургуулийн 12-р ангийн сурагч Отгонбаярын Мишээл алтан медаль авч өндөр амжилт үзүүллээ. Уг алтан медаль нь Монгол Улсын түүхэн дэх 4 дэх алтан медаль юм.

Энэ жил Монгол Улсаас

М. Өнөболд, УБ-1-р сургууль

О. Мишээл, Шинэ-Монгол сургууль

А. Нямдаваа, Сант сургууль

Б. Хантүшиг, УБ-11-р сургууль

Д. Энэрэлт, Сант сургууль төлөөлөн оролцсон бөгөөд 1 алт (О.Мишээл), 2 мөнгө (М.Өнөболд, А.Нямдаваа), 1 хүрэл (Б.Хантүшиг) медаль хүртэж багаараа 29-р байранд орсон амжилт үзүүллээ.

Б. Батсамбуу, Олонлог сургууль


Санал болгох мэдээ

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг II улирлаас хэрэгжүүлнэ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн суралцагчдад зориулсан “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг II улирлаас хэрэгжүүлнэ. …