Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын цахим форум болно

Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын өнөөгийн байдал, нийгэм эдийн засагт гүйцэтгэх үүрэг, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлого, төлөвлөлтийн талаар хэлэлцэх цахим форум Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас зохион байгуулж буй тус цахим форумд соёл, аялал жуулчлалын салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн соёлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, соёл, урлагийн байгууллагуудын удирдлагууд, эрдэмтэн, судлаачид цахимаар оролцох аж.

Соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч бүхэн цахим форумд оролцох боломжтой юм байна.

Нийслэлийн Соёл урлагийн газар

Санал болгох мэдээ

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг “Эдийн засгийн тусгай бүс” болгон хөгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг …