Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвсэл/CDRI/ нь дэд бүтцийн системийг уур амьсгалын болон гамшгийн эрсдэлд тэсвэртэй болгох замаар тогтвортой хөгжлийг хангах зорилготой улс орнуудын Засгийн газрууд, НҮБ-ын агентлаг, хөтөлбөрүүд, Олон улсын банк, санхүүжилтийн байгууллагууд, хувийн хэвшил болон боловсролын байгууллагуудын түншлэл юм.
CDRI-ийн инноваци, гамшигт тэсвэртэй дэд бүтцийн (DRI) талаарх судалгааны энэхүү хөтөлбөр нь гамшигт тэсвэртэй дэд бүтцийн (DRI)-ийн бодит асуудлуудыг шийдвэрлэх, шийдлийг олоход практик болон академик талаас нь нийгмийн манлайллыг дэмжихэд оршино.
Нийт 10,000 хүртэлх ам долларын тэтгэлгийг 30 хүнд олгох бөгөөд хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://fellowship.cdri.world/ цахим хаягаар авах боломжтой.
CDRI тэтгэлэгт хөтөлбөрийн онцлог:
1) 10,000 ам долларын нэг удаагийн буцалтгүй тусламж
2) CDRI гишүүн орнуудаас нэр дэвшигчдэд нээлттэй (https://cdri.world/members.php)
3) Эрдэм шинжилгээний бичиг, харьяаллын хязгаарлалт байхгүй
4) Судалгааны ажлыг жилийн хугацаанд хийх
5) Дэлхийн хэмжээний удирдагчдад санаагаа танилцуулах
Цахим бүртгэл 2020 оны 9 дүгээр сарын 15-аас 2020 оны 11-р сарын 15-ны 23:59 цаг хүртэл /БНЭУ-ын цагаар/явагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://Twitter https://twitter.com/cdri_world/status/1300733272461172736 хаягаар орж үзэх боломжтой.
Хөтөлбөрт нэр дэвших хүсэлтэй алба хаагчид Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн 263562 дугаарт болон for.rel@nema.gov.mn цахим хаягт хандана уу.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР