“Соёлыг түгээгч” залуус Баян-Өлгий аймгийн Сагсай суманд ажиллалаа

Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “Соёлын довтолгоо-2” төслийн хүрээнд “Соёлыг түгээе” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлээд байгаа юм. “Соёлыг түгээе” аян өнгөрсөн нэгдүгээр сард Эрдэнэт хот, Хөвсгөл, Завхан аймгуудад нээлтээ хийсэн билээ.

Харин энэ удаад алс холын баруун хязгаар нутаг болох  Баян-Өлгий аймагт  уг аян үргэлжиллээ. Тодруулбал, МЭХ-ны  Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл болон МЭХ-ны “Соёлыг түгээгч” битбокс Б.Нарандэлгэр, дуучин С.Гантогоо, ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Б.Түвшин нар Баян-Өлгий аймгийн Сагсай суманд ажиллалаа. Тус сумын иргэдтэй Монголын эмэгтэйчүүдийн холбооны соёлыг түгээгчид уулзаж, чөлөөт ярилцлага хийн, лекц тавилаа. 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …