![](https://www.ugluu.mn/wp-content/uploads/2020/10/0001-7-1024x724-600x424.jpg)
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг Хан-Уул, Яармаг шинэ дэд төвд шилжүүлэн байршуулах болсонтой холбогдуулан ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 1,7 км авто зам”-ын барилгын ажлын хүрээнд Нүхтийн замаас Хан-уул дүүрэг 4-р хорооны нэгдсэн эмнэлэг хүртлэх 712 у/м, Наадамчдын гудамжнаас Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг хүртлэх 280 у/м авто замыг 2020 оны 10 дугаар сарын 01-ээс 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртлэх хугацаанд хааж цементээр бэхжүүлсэн суурь болон өнгө хучилтын ажлыг хийх тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн тус хугацаанд зураглалын дагуу түр замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
![](https://www.ugluu.mn/wp-content/uploads/2020/10/0001-6-696x492-600x424.jpg)
НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР