Есдүгээр сард 3190 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулжээ

  Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнгөрөгч есдүгээр сард 16 удаагийн захиалгат нислэг үйлдэж, гадаад, улс оронд байгаа  3,190 иргэнээ татан авсан байна.

      Эдгээр иргэдийн 613 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 362 нь эрүүл мэндийн шалтгаантай, 35 нь хөгжлийн бэрхшээлтэй, 324 нь өндөр настан, 87 нь жирэмсэн, 1769 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байгаа юм.

Харин нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэл гадаадын 81 улсаас 82 удаагийн захиалгат нислэгээр 16,449, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,535 нийт 22,984 иргэнийг мэргэжлийн байгууллагуудын хяналтын дор зохион байгуулалттайгаар татан авах ажиллагааг зохион байгуулжээ гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …