Харин найман хувийн зээл авсан хүмүүсийн зээлийг зургаан хувь руу шилжүүлэхгүй. Шинээр зээл авах иргэдэд зургаан хувийн хүүтэй зээл олгох юм.
Түүнчлэн цар тахлын үед ипотекийн зээлээ хойшлуулаагүй, хэвийн төлсөн иргэдийн зээлийн хүүг гурван сарын хугацаанд зургаан хувь болгох шийдвэрийг УИХ-аас гаргасан. Ингэхдээ хоёр хувийн хүүгийн зөрүүг иргэдэд олгохоор болсон юм.
Ипотекийн зээлээ хойшлуулаагүй 34 мянган иргэн байгаа бөгөөд долоон тэрбум төгрөгийн хүүгийн зөрүү олгох тооцоо гарчээ. Тэгвэл хоёр хувийн хүүгийн зөрүүг олгох санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэв.
Тэрбээр “УИХ-аас гарсан хуулиар хоёр нэгж хувийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх санхүүжилт улсын төсвөөс гарах ёстой. Гэхдээ төсөв хүнд байгаа учраас хаанаас санхүүжилтийг нь гаргах уу гэдгийг дахин ярих байх гэсэн юм.