Улсын бүртгэлийн үйлчилгээг 100 айл дахь үйлчилгээний 2-р байранд үзүүлэхгүй

Улсын бүртгэлийн байгууллагаас төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд түргэн шуурхай үзүүлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг энэ сарын сарын 28-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав, Мишээл, Драгон/ -өөс үзүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл иргэд, хуулийн этгээд Улсын бүртгэлийн байгууллагын өөрт ойрхон нэгжид хандан, үйлчилгээ авах боломжтой болж буй юм.

Харин 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө гаргасан мэдүүлгийн хариу болон хаяж үрэгдүүлсэн тамга, тэмдгийг дахин авах, хуулийн этгээдийн лавлагаа, мэдээлэл авах хүсэлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас авах ёстойг анхаарна уу.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг 100 айл дахь үйлчилгээний 2-р байранд үзүүлэхгүй, харин 6 дүүрэгт үзүүлэх болсныг анхаарна уу !

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …