Ипотект хамрагдсан 24000 өрх гэр хорооллоос орон сууцанд оржээ

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хойш хэрэгжиж эхэлснээс хойш нийт таван их наяд орчим төгрөгийн санхүүжилтийг 88 мянга гаруй өрхөд олгожээ. Үүнээс 24 мянга гаруй өрх гэр хорооллоос орон сууцанд орсон байна. Харин орон нутагт 15 мянга гаруй өрх ипотекийн зээлд хамрагджээ.  Мөн энэ хугацаанд ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 11 мянга гаруй өрхийн арилжааны нөхцөлөөр авсан ипотекийн зээлийг найман хувийн зээлд шилжүүлжээ. Энэ нь өрхүүдийн худалдан авах чадвар сайжрах, өрийн дарамт буурахад дэмжлэг болсон юм.

Харин 2020 оноос эхлэн ипотекийн зээлийн санхүүжилтийг хязгаарласан боловч цар тахал гарсантай холбоотойгоор Монголбанк дөрөвдүгээр сараас эхлэн энэ он дуустал найман хувийн ипотекийн зээлд санхүүжилт олгож байгаа юм

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …