ОХУ-д коронавирусээр халдварласан нийт хүний тоо нэг өдрийн дотор 10888-аар нэмэгдэж, 1 225 889 боллоо гэж тус улсын цар тахалтай тэмцэх шуурхай штаб мэдээлэв.
Тус улсын нийслэл Москва хотод 3537 шинэ тохиолдол илэрсэн бол Санкт-Петербург хотод сүүлийн 24 цагийн хугацаанд 407 шинэ тохиолдол бүртгэгдэж, өдөрт илэрсэн тохиолдлын тоо тавдугаар сарын 21-нээс хойш анх удаа 400-г давжээ. Москва мужид халдвар авсан хүний тоо 339-ээр нэмэгдсэн байна. Хамгийн цөөн тохиолдол Ненецийн өөртөө засах тойрог, Чечень, Чуваш, Татарстан, Тува улсууд болон Тула мужид бүртгэгджээ. Одоогийн байдлаар 222090 хүн эмчлүүлж байгаа бөгөөд энэ нь долдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт аж.Нэг өдрийн дотор 3181 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 982324 болсон бол нас барсан тохиолдлын тоо 117-гоор нэмэгдэж, 21475 болжээ.