Нотлогдсон: Хүний амьдралын хамгийн аз жаргалгүй насыг тогтоожээ

АНУ-ын эрдэмтэд хүний аз жаргалгүй насыг тогтоожээ. Судалгаанд 132 орны янз бүрийн насны иргэд дунд амьдралдаа хэр их сэтгэл ханамжтай байдаг талаар нь санал явуулсан байна. Судалгааны үр дүнд дийлэнхи хүмүүсийн хамгийн аз жаргалгүй үе нь дунджаар 47,2 насанд тохиодог гэнэ. Харин энэ байдал хөгжиж буй улсын иргэдэд арай эрт буюу 43 насанд нь тохиодог гэжээ. Энэ хямрал нь ойролцоогоор 60 нас хүртэл үргэлжилдэг бөгөөд үүнээс цааш амьдралын идэвхи нь аажим, аажмаар нэмэгдэж 70 нас хүрэхэд дээд цэгтээ хүрдэг байна. Ерөнхийдөө эрдэмтэд залуус болон өндөр настнууд амьдралдаа хамгийн их сэтгэл ханамжтай байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Санал болгох мэдээ

Газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогын үр дүнд улаанбуудайн тариалалт 85.8 хувиар нэмэгджээ

Сэлэнгэ аймаг 2026 оны 08 дугаар сарын 28- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн гол …