Энэ сард НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг олгоно

Татварын хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байгаа билээ. Тодруулбал, I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, II улирлын буцаан олголтыг долдугаар сард, 3-р улирлын буцаан олголтыг аравдугаар сард, 4-р улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгогдоно.

Энэ дагуу III улирлын буцаан олголтыг энэ  сард багтаан иргэдийн данс руу шилжүүлэх талаар татварын байгууллагаас мэдээлж байна. Тиймээс НӨАТ-ын урамшууллын энэ улирлын төлбөрийн баримтаа иргэд аравдугаар сарын 8-ны өдөрт багтаан амжиж бүргүүлэхийг санууллаа.

Эхний улирлын буцаан олголтод 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийн буцаан олголт авчээ. Харин II улиралд 901 гаруй мянган иргэн 38.2 тэрбум төгрөг авсан байна.  Нэг хүн дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт авдаг тухай тооцоог Сангийн яам хийжээ. 

Түүнчлэн НӨАТ-ын баримт олгохгүй ААН-ийн мэдээллийг 1800-1288 утсанд мэдээлэх үүрэгтэй

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …