Америк улсад орон сууц худалдан авах 20%-ийн урьдчилгаа мөнгөө бүрдүүлэхийн тулд дундаж орлоготой айл багадаа 6 жилийг зарцуулдаг гэнэ. Энэ хугацаа нь улс орон, айл өрх бүрд харилцан адилгүй. Бид хэчнээн их цаг хугацааг туулж, хэр хэмжээний мөнгө хадгалж эсвэл ямар их өр, зээл авч байж өөрийн гэсэн байртай болдог билээ дээ.
Тэгвэл тууштай хадгалж биш, тууштай итгэснээр Мөрөөдлийн байшинтай болсон сонирхолтой түүхүүдийг хуваалцъя.
Зүүн, өмнөд Америкийн Каролина мужид HGTV-ийн “Dream home” гэх мөрөөдлийн байшин бэлэглэдэг шоуны үнэнч үзэгч Сюзан гэх эмэгтэй энэ шоунд жил бүр оролцдог байсан гэнэ. Тэгтэл 2020 онд энэ эмэгтэй 144 сая хүний дундаас шалгарч, 2 сая долларын үнэ бүхий маш сайхан хаусын эзэн болсон байна.