Ихэнх сэтгэл судлаачид зүүдний тайллыг үгүйсгэдэг. Гэхдээ “The Independent” сэтгүүлийнхэн зүүдний талаар судалгаа хийж буй сэтгэл зүйч Йен Уоллестэй ярилцаж чадсан бөгөөд тэрээр 30 жилийн туршид 150 мянга гаруй зүүдийг тайлсан байна. Ингээд тэрээр хүмүүсийн хамгийн их зүүдэлдэг 9 зүүдний жагсаалтыг гаргаж, тэдний тайлалыг хүргэсэн аж.
9. Нууц өрөө
Утга: Гэрийн өрөөнүүд гэдэг таны хувийн амьдралыг тодорхойлж байгаа юм. Хэрвээ та гэртээ нууц өрөөг олж илрүүлсэн бол та бусдын мэдэхгүй өөрийн авъяасыг нээж илрүүлж буй хэрэг болно.
Авах арга хэмжээ: Хэдий чинээ та өөрийнхөө нууц авъяасыг илрүүлэх гэж оролдоно, төдий чинээ таны өмнө маш олон хаалга нээгдэх магадлал өндөр.
8.Жолоогоо алдах
Утга: Автомашин нь таны зорилгодоо хүрэхэд нөлөөлөх алхам, чадварыг илэрхийлж байгаа юм. Бодит амьдрал дээр та зорилгодоо хүрэхдээ өөртөө итгэлтэй биш байгаа бололтой.
Авах арга хэмжээ: Нөхцөл байдлыг хянахын оронд бага зэрэг сул тавьж, өөрийн зөн билигт итгэж, хамгийн зөв замыг сонгоорой.
7.Унах
Утга: Өндрөөс унаж байна хэмээн зүүдлэх нь бодит амьдрал дээр та ямар нэг нөхцөл дээр хэт их анхаарал хандуулж байгааг илэрхийлнэ. Тиймээс бага зэрэг тайвшраарай.
Юу хийх вэ: Нөхцөл байдал хяналтаас гарах вий гэж санаа зовохын оронд заримдаа өөртөө болон эргэн тойрны хүмүүстээ итгэж, бүх зүйл өөрөө шийдэгдэх цагийг хүлээ.
6.Нислэг
Утга: Хэрвээ та зүүдэндээ нисэж сурсан бол энэ нь бодит амьдрал таны санааг зовоож байсан зүйлээс таныг ангижирсан болохыг илтгэнэ.
Юу хийх вэ: Гэхдээ энэхүү мэдрэмжийг та санаандгүй аз мэт хүлээж авч болно. Ихэнхидээ энэ нь та зөв шийдвэрийг гаргасан, эсвэл хэт их хориог цуцлаж чадсантай холбоотой.
5.Шалгалтанд бэлэн биш байх
Утга: Шалгалт гэдэг нь бидний өөрийнхөө чадварыг үнэлэх нэг хэлбэр бөгөөд энэхүү зүүд нь та бодит амьдрал дээр өөрийн амжилтыг дутуу үнэлэж байгаатай холбоотой.
Юу хийх вэ: Өөрийнхөө чадварыг дүгнэж, өөрөөсөө өө хайхын оронд давуу талаа ашиглаж амжилтанд хүрээрээй. Өөрийгөө тогтмол шүүмжлэх гэдэг утгагүй зүйл шүү.
4.Олон нийтийн өмнө нүцгэн зогсох
Утга: Бид эргэн тойрны хүмүүстээ өөрийн амьдралын хэв маягийг тодорхой хэмжээнд харуулахын тулд хувцас сонгодог. Олон нийтийн өмнө нүцгэн зогсох нь танд бусдын өмнө өөрийгөө сул дорой мэт үнэлэхэд хүргэж буй асуудал тохиолдож байгаа гэсэн үг юм.
Юу хийх вэ: Ичгэвтэр санагдаж байсан ч заримдаа эргэн тойрныхоо хүмүүсийн өмнө нээлттэй байж, өөрийн чадварыг харуулах хэрэгтэй.
3.Ариун цэврийн өрөө олдохгүй байх
Утга: Ариун цэврийн өрөөг хүмүүс хамгийн чухал хэрэгцээгээ хангах гэж ашигладаг. Харин ариун цэврийн өрөө олдохгүй байна гэдэг нь та өдөр тутмын амьдралдаа хэрэгцээгээ тодорхой илэрхийлж чадахгүй байна гэсэн үг юм.
Юу хийх вэ: Өөрийн хэрэгцээг хангахад илүү цаг хугацааг зарцуул.
2.Шүд унах
Утга: Шүд бол таны өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлнэ. Бодит амьдрал дээр ямар нэгэн нөхцөл байдал таны өөртөө итгэх итгэлийг үгүй хийж байгаа бололтой.
Юу хийх вэ: Тухайн нөхцөл байдал таныг хүчгүйдүүлж байна гэж бодохын оронд сайн гэгч нь бодож, үүнийг өөрийнхөө чадварыг харуулах боломж гэж хүлээж аваарай.
1.Хэн нэгэн таны араас хөөх
Утга: Бодит амьдрал дээр шийдвэрлэх хэрэгтэй асуудал байгаа ч хэрхэн шийдвэрлэх талаар та мэдэхгүй байгаа.
Юу хийх вэ: Энэ нь хувийн тодорхой нэгэн амбицийг хэрэгжүүлэхэд туслах болно. Хэдийгээр таныг дагагчид аймшигтай мэт санагдаж байгаа ч тэд таныг өөрийн нууц авъяас чадварыг илрүүлэхэд тусална.