ОХУ-д өнгөрсөн хоногт 11115 хүн шинэ төрлийн коронавирусээр халдварлажээ. Энэ талаар тус улсын Шуурхай штаб телеграм хуудастаа аравдугаар сарын 7-ны Лхагва гаригт мэдээлсэн байна.
Москвад сүүлийн хоногт хамгийн их буюу нийт 3229, Санкт-Петербургэд 456, Москва орчмын бүсэд 395, Ростовскийн бүсэд 255, Нижегород мужид 227 халдварын тохиолдол бүртгэгджээ. Мөн хоногт 6699 хүн эдгэж, 231.479 эмчлүүлж байгаа аж.
Цар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш ОХУ-ын 85 бүс нутагт нийт 1.248.619 хүн халдвар авч, 21865 нь нас барж, 995275 хүн эдгэжээ.
Өнгөрсөн Мягмар гариг (2020.10.06)-т ОХУ-д тавдугаар сараас хойш шинэ төрлийн коронавирусийн халдварын хамгийн их буюу 11615 тохиолдол бүртгэгдсэн байна.