Тэргэнцэртэй хосод зориулсан хандивын тоглолт ирэх бямба гарагт болно

Тэргэнцэртэй иргэдийн төлөөлөл болох А.Болдбаатарт зориулсан хандивын тоглолт ирэх бямба гарагт буюу аравдугаар сарын 10-ны 19:00 цагт болно. А.Болдбаатар нь 1996 онд ослын улмаас нуруу, нугасны гэмтэл авч тэргэнцэр хэрэглэх болсон бөгөөд одоо тэргэнцэртэй эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

2017 онд бөөрний архаг дутагдалд орж эмчийн хяналтад орсон тэрээр 3-4 удаа гуурс тавиулах эмчилгээнд оржээ. Харин энэ оны дөрөвдүгээр сараас шарх нь хүндэрч хорт хавдар гэж оношлогдсон байна. Яаралтай эмчилгээнд орох шаардлагатай ч төлбөрийн бэрхшээл тулгарсан тул нийтийн дуучид А.Болдбаатар болон түүний гэргий, гэр бүлд нь туслахаар “Сүүн цагаан сэтгэл” хандивын тоглолтыг бямба гарагийн 19:00 цагт “Улаанбаатар палас”-т зохион байгуулахаар болжээ.

Хандивын данс: Хаан банк 5037117841 /А.Болдбаатар/
Утас: 99700631, 94230846

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …