Гурван настай хүүхэд рүү нохой дайрч, дагзыг нь хуу татжээ

Чингэлтэй дүүргийн 7-р хороо, “Зурагт”-д хашаандаа тоглож байсан гурван настай хүүхэд рүү нохой дайрч, хүнд гэмтээсэн хэрэг хэд хоногийн өмнө гарчээ.

Тодруулбал, хүүхэд рүү дайрсан нохой эзэнтэй, ойролцоох айлынх байсан бөгөөд хүүхдийн араас дайрч, дагзыг нь хуу татаж хүндээр гэмтээсэн  байна. Нохойд уруулсан хүүхдэд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, амь насыг аварсан байна.         

2020 оны эхний долоон сарын байдлаар нийт 1810 хүн нохойд хазуулснаас 799 нь хүүхэд байжээ. Нохойд хазуулсан хүмүүс Гэмтэл согог судлалын үндэсний төвд  ханддаг. Тус эмнэлэгт 2018 оны эхний хагаст 1,255 хүн нохойд хазуулсан гэх оноштойгоор иржээ. Үүнээс 479 нь 0-15 насны хүүхэд байсан ажээ.

Эх сурвалж: isee.mn

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …