Гадаадаас ирж байгаа иргэдийн 14 хоногийн тусгаарлалтыг цуцалжээ

“COVID-19”-ийн тархалтаас сэргийлэхийн тулд Япон улс гадаадаас ирж байгаа иргэдийг 14 хоног тусгаарлаж байсан билээ. Тэгвэл бизнесийн зорилгоор аялж байгаа болон гадаадаас буцаж ирж байгаа өөрийн орны иргэдийн тусгаарлалтын хугацааг цуцалж байгаа тус улсын Засгийн газар өчигдөр зарлалаа. Энэ журамд Япон улсын уугуул иргэн болон тус улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн хоёул хамрагдах юм байна. Бизнесийн аялагчдын тусгаарлалтын хугацааг цуцалсан нь  эдийн засаг сэргэхэд эерэгээр нөлөөлнө хэмээн Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мэдээлжээ. Мөн энэ  сарын эцэс гэхэд хилийн хоригоо сулруулахаар төлөвлөж байгаагаа Япон улсын Засгийн газар мэдэгдсэн байна. 

Эх сурвалж:Japan Today                           

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …