Энэ сарын хоёрдугаар 10 хоногт тав хоног үргэлжилсэн соронзон шуурга болохыг Оросын Шинжлэх ухааны академийн Физикийн хүрээлэнгийн нарны рентген одон орны лабораторийн эрдэмтэд анхааруулжээ. Энэ талаар тус хүрээлэнгийн мэдээллээс иш татан РИА Новости агентлаг мэдээлсэн байна.
Эрдэмтдийн таамагласнаар, 10 дугаар сарын 21-ний өдөр G1 ангиллын соронзон шуурга эхэлж, 10 дугаар сарын 24 хүртэл үргэлжлэх гэнэ. Мөн энэ өдөр G2 англиллын шуурга дэгдэх бөгөөд дэлхийн соронзон мандал 10 дугаар сарын 29-ний өдөр л хэвийн байдалд орох аж.
Энд дуулгахад, соронзон шуургыг G1-ээс G5 хүртэл түвшинд хуваадаг. Бага зэргийн шуурга эрчим хүчний системийн ажиллагаанд багахан доголдол үүсгэж, амьтан, шувуудын нүүдэлд нөлөөлдөг гэнэ. Харин шуурганы ангилал дээшлэх тусам буюу хүчтэй соронзон шуурга GPS-ийн ажиллагаа, богино долгионы холбоог саатуулж, аж үйлдвэрийн сүлжээн дэх хүчдлийг доголдуулдаг аж.