Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.

2020 оны 10 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, 1-3 хэм хүйтэн байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …