УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц энэ сарын 10-ны өдөр 20:45 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 53, жирэмсэн 14, өндөр настан, асран хамгаалагчтай 3, эрүүл мэндийн шалтгаантай 9, оюутан 20, ар гэрийн гачигдалтай-38, визний асуудал, санхүүгийн хүндрэлтэй-26, дипломат ажилтан-51, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 44 буюу нийт 259 иргэн эх орондоо ирж байна.
Эдгээр иргэдийг ХӨСҮТ, “Ворлд Монголиа”, “Корпорайт”, “Винзоу” зочид буудалд тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.