Улаанбаатарт 4 хэм хүйтэн

Малчид, ард   иргэдийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар цас орж,   цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2013 оны 11дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан   мэдээ:

     Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн   аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын зарим газар болон говийн нутгийн хойд   хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд   12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай,Хангай,   Хөвсгөлийн   уулархаг   нутгаар 8-13 градус хүйтэн, говийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын   тал нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга   шуурна. Хүйтэрч 3-5 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …