СЕХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ“Санал тоолох төхөөрөмжийн үр дүнг хакердах боломжгүй.Орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан нэр бүхий иргэд илтэд худал мэдээлэл тарааж байна. Сонгуулийн санал хураалтын төхөөрөмжийг 2012 оноос хойш ашиглаж байна. Сонгуулийн үр дүн саналын тоог өөрчлөх ямар ч боломжгүй.
Иймээс иргэдийг төөрөлдүүлэх зорилгоор худал мэдээлэл тарааж байгаа нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. 2012 оноос хойш нэг ч ширхэг санал зөрсөн үйлдэл гараагүй. Гар тооллого хийхэд мөн санал зөрсөн тохиолдол гараагүй. Санал тоолох төхөөрөмжөөс болон гараар болсон санал зөрж байгаагүй. Улс орон даяар 25 мянган төрийн албан хаагч орон нутгийн сонгууль зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ хүмүүсийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж болохгүй” хэмээн мэдэгдлээ.
эх сурвалж: gogo.mn