“Морин хуур ” наадмын шилдэг дууны концерт болно

“Морин хуур” 33 дахь удаагийн наадмын хоёрдугаар шатанд шалгарсан дууны уран бүтээлийн концерт энэ сарын 16,17-ны өдрүүдэд Улсын Филармонийн Концертын танхимд үзэгчидтэйгээр зохион явагдах гэж байна.

Хоёрдугаар шатны шалгаруулалт буюу шилдэг уран бүтээлийн концертонд дуулагдах нийт 40 дуунаас дараагийн шатанд 10 дуу шалгарч 2020 оны 11 дүгээр сарын 14-нд Төв аймгийн Монгол туургатан театрт зохион байгуулагдах “Хөгжмийн баярын нэгдсэн гала” тоглолтод дуулагдаж төрөл тус бүрт эхний гурван байр болон гранпри шагналтан тодрох юм.

Энэ удаагийн шалгаруулалтад дууны бүтээлээс гадна, дуучдын бэлтгэл, сургуулилт хангагдсан байдал, дуулаачийн гүйцэтгэл, үзэгчдийн дэмжлэг зэргийг дүгнэлтэд харгалзахаас гадна шүүгчээр хэн ажиллаж байгаа нь тодорхой бус байхаараа онцлогтой юм.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …