Шөнийн цахилгааны төлбөрийг ирэх сараас тэглэнэ

Шөнийн цахилгааны төлбөрийг ирэх сараас тэглэнэ

Ирэх сарын 1-нээс нийслэл, орон нутгийн айл өрхүүдийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлнө гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэв. Цахилгааны хөнгөлөлтөд нийслэлийн гэр хорооллын 117 мянга айл, орон нутгийн 72 мянган өрх тус тус хамрагдах аж.

Энэ жил нийт 189 мянган өрхийг хамруулж, 4.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх юм байна. Цахилгааны хөнгөлөлт ирэх дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үйлчилнэ. Гэхдээ хөнгөлөлтөд цахилгаан, эрчим хүчний өр төлбөргүй, цахилгааны аюулгүй байдлыг хангасан, өдөр шөнийн буюу хоёр фазын тоолууртай айл өрхүүд хамрагдах юм.

Санал болгох мэдээ

Шинэ санаанаас оюуны өмч рүү “Эрдэм-идеатон” уралдаант  арга хэмжээ зохион байгуулагдлаа  

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Шинжлэх ухаан, технологийн салбарт …