Нийслэлийн сонгуулийн хороо 12:00 цагт мэдээлэл хийнэ

Өнөөдөр өглөө улс орон даяар сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн 2020  оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа 07.00 цагт эхэлсэн. Сум дүүргийн иргэдийн төлөөлөгчийг сонгох сонгууль бол та бидний өдөр тутмын амьдралд тулгамддаг асуудлыг шийддэг, анхан шатны засаг захиргааны нэгжээ сонгох үйл явц учраас иргэн та сонгуульдаа идэвхитэй оролцоорой.

Нийслэлийн сонгуулийн хорооноос сонгуулийн ирц, явцын талаарх мэдээллийг өдрийн  12:00, 15:00, 19:00 цагуудаас хэсгийн хороо нэг бүрээс авч, тэрхүү тоон мэдээллийг нэгтгэн олон нийтэд мэдээллэх юм байна.

Орон нутгийн сонгуулийн сонгогчдын ирцийг босгогүй байхаар тогтсон. Тиймдээ ч санал хураах цагийг богиносгож, 20.00 цаг болгосон. Аймаг нийслэл, сум, дүүргийн сонгуулийн дүнг мэдээлэхдээ дэлгэцээр харуулахгүй. Учир нь, 8000 гаруй мандат дээр 17 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа учраас энэ бүх хувилбарыг дэлгэцээр харуулах техникийн боломжгүй гэдгийг СЕХ-ноос мэдээлсэн.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …