Цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Өнөөдөр сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалт явагдаж байна. Үүнтэй холбогдуулан замын цагдаагийн алба хаагчид замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг идэвхтэй саналаа өгөх нөхцлийг бүрдүүлэх, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

Замын цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг анхааруулж байна.

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд иргэд УИХ-ын гишүүд, …